“Энхээ-Мэндээ” хүүхэлдэйн баатрууд хүүхэд багачуудад эрүүл мэндийн зөвлөгөө хүргэнэ

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед хүн амд өвчнөөс сэргийлэх “энгийн дадал” болох амны хаалтаа зүүх, гараа угаах, зай барих, дархлаагаа дэмжих зэрэг олон төрлийн зөвлөгөө мэдээллийг өгч байсан “ЭНХЭЭ-МЭНДЭЭ” 2 өнөөдрөөс хүүхэд, багачуудад аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааг түгээхээр боллоо.

Өнөөдөр  ЭНХЭЭ-МЭНДЭЭ” 2 Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 3 дугаар ангийн сурагчидтай уулзаж, бага балчираасаа  эрүүл мэндээ хамгаалах, өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж тэднийг сонирхсон асуултад хариулж, хамтдаа нэг өдрийг өнгөрүүллээ.

Энэ арга хэмжээнд эрүүл мэндийн боловсролын бодлогын ажлыг хариуцдаг ЭМЯ, Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн багш, сурагчид идэвхтэй  оролцож цаашид “нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг түгээгч сургууль” болохоо зарлалаа.
Цаашид “ЭНХЭЭ-МЭНДЭЭ” хүүхэлдэйн баатрууд үндэсний хэмжээний нийгмийн эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх ажилд идэвхтэй оролцохоо илэрхийллээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …