С.Бямбацогт: Хүүхдүүдэд замын хөдөлгөөнд оролцох ойлголт, мэдлэгийг цэцэрлэгээс нь эхлэн олгох нь чухал байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2023 оны анхдугаар хурал өнөөдөр /2023.05.25/ боллоо.  Хурлаар салбарт тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Уг төлөвлөгөөнд,
-Жолооч бэлтгэх тогтолцоог сайжруулж, үр дүнд хүргэх, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, эрхзүйн орчныг боловсронгуй болгох,
-Орон нутгийн замд 64 пост байгаагаас 13 нь камерийн хяналттай байна. Энэ онд шинээр 12 цэгийг бүрэн камержуулна. Камержуулах нь дан ганц торгох шийтгэх биш жолооч нарыг хурд хэтрүүлэхгүй байлгаж, ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн үр дүнтэй байна. Цаашид бүх постоо иж бүрэн камержуулах шаардлагатай байгаа.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ авто машин жолоодсон бол хууль эрхзүйн орчныг сайжруулах
-Ерөнхий боловсролын хичээлийн сургалтын агуулга дахь замын хөдөлгөөний мэдлэгийг боловсронгуй болгож, зөв, цэгцтэй мэдээлэл олгох,
-Зам, тээврийн ослын талаарх тоон үзүүлэлт, төрөлжсөн мэдээллийн нэгдсэн сантай болох зэрэг ажлууд тусгагдлаа.

Анхдугаар хуралдааныг Зам, тээврийн хөгжлийн сайд, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга С.Бямбацогт үг хэллээ.
Тэрбээр “Сүүлийн таван жилд 25.000 орчим зам, тээврийн осол бүртгэгдэж, 284 хүүхэд нас барсан харамсалтай статистик байна. Бид энэ тоог бууруулж, зам, тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд эрхзүйн орчныг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй байна. Мөн салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн замын хөдөлгөөнд аюулгүй, соёлтой оролцох мэдлэгийг зөв олгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг нь унших, тоо бодохтой адилхан чухал ач холбогдолтой. Тиймээс хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлэн мэдлэг олгох чухал. Сургалтын хөтөлбөрийн агуулгадаа ойлгомжтой, цэгцтэй оруулж, үр дүн гаргах нь хэрэгтэй ” гэдгийг онцлов.

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …