“Инженер, техникийн ажилтнуудын ур чадварын тэмцээн 2023” амжилттай зохион байгуулагдлаа

Монголын Олон суваг дамжуулагчдын холбоо санаачлан Мэдээлэл, Холбооны Технологийн сургуультай хамтран салбарын инженер, техникийн ажилтнуудын ур чадвар, авьяас билиг, оюун ухааныг сорьсон онол, практик хосолсон тэмцээн 2023 оны 5 дугаар сарын 27-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

 Тэмцээнд холбооны гишүүн байгууллагууд болох Юнивишн, ДДэш, Эн Би Си, Шинэ Сансар, Мобинет, Монголсат нетворкс, Скаймедиа корпораци ХХК-иудын мэргэшсэн инженерүүд 2 хэсэгт хуваагдаж, 4 төрлөөр өрсөлдлөө.

Энэхүү тэмцээн нь инженерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, мэргэшсэн инженерүүдийн ажил мэргэжлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд өрсөлдөөнтэй, мэдлэг мэдээлэл өгсөн, практик сургалт болсноороо илүү ач холбогдолтой болсон.

Тэмцээний тэргүүн байрт ДДэш, удаах байрт Юнивишн, гуравдугаар байрт Шинэ Сансар компаниудын инженерийн баг бусдыгаа хошуучлан амжилтаараа тэргүүллээ.

 Цаашид холбооны зүгээс энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар тогтлоо.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …