“Нээлттэй Хэнтий аймаг” өдөрлөг:Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу 15 иргэн шилжүүлгээ хийлгэжээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хүрээнд аймаг бүр хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийг орон нутагтаа татан суурьшуулах үүрэг хүлээсэн. Энэ нь нэг талдаа Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах зорилготой бол орон нутгийн хувьд эдийн засгаа тэлэх боломж гэж харж байгаа юм.
Тиймээс 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймаг нээлттэй өдөрлөгөө Улаанбаатар хотын Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулж, шилжин суурьших хүсэлтэй 10,000 орчим иргэдэд /давхардсан тоогоор/ мэдээ мэдээлэл хүргэжээ.

Өдөрлөгийн үеэр 15 иргэн Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу шилжих хүсэлтээ гаргасныг газар дээр нь шийдвэрлэж, газрын батламж гардуулсан байна. Мөн орон нутагт ажиллах хүсэлтэй 10 оюутанд тус аймагт хэрэгждэг “Зөгийн үүр” хөтөлбөрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ.

Энэ удаагийн өдөрлөг нь Хэнтий аймагт шилжин очих иргэд ААН-үүд олгож буй боломж, хөнгөлөлтийн талаар Улаанбаатар хотын иргэдэд мэдээлэл хүргэх зорилготой байсан бол ирэх 6 дугаар сарын 24-нд Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулах хүсэлтэй ААН-үүдэд зориулсан хөгжлийн форумаа Чингис хотод хийхээр төлөвлөсөн аж.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …