Г.Ариунбуян: БНТУ-д үүрэг гүйцэтгэсэн нэг алба хаагчид 16.2 сая төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн

БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн алба хаагчдад олгох томилолтын зардлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаас тодрууллаа.

Тэрбээр  “Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн нийт 36 алба хаагчийн нэг өдрийн томилолт болох 140 долларыг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-ийн 50.2-т “Голомтын бүсэд ажилласан онцгой байдлын байгууллагын алба хаагч болон бусад төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн албан томилолтын зардлыг ердийн үеийнхээс гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасны дагуу 420 доллароор тооцож, нэг алба хаагчид 11 хоногийн нийт 16.2 сая төгрөгийн томилолтын мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн дагуу алба хаагчдын томилолт олгогдож эхлээд байна” гэлээ.


Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …