Улсын Их Хурлын чуулганы өчигдрийн хуралдаанд Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:Дарханы зам үндсэндээ бүтээн байгуулалтын ажил эхлээд зургаан жилийнхээ нүүрийг үзэж байна.
Өнгөрсөн жил 50 хувийн ажил дууссан. Шороон замаар иргэд зорчихоо больсон. Энэ жил үлдсэн 50 хувийн ажлыг хийнэ. Таван жил 50 хувийн ажил хийсэн бол энэ жил үлдсэн 50 хувийг нь хийнэ.
Энэ намар ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компаниуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд эхнээсээ хариуцлагагүй, хангалтгүй байгаа учир дэд сайдаар ахлуулж талбай дээр талбайн инженер хийж зогсдог болсон. Ийм хүртлээ зохион байгуулалт муу байсан. Зүтгэж байна. Энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Төлөвлөгөө тасалдсан, хоцорсон зүйл байхгүй. Гэхдээ зарим нэг компаниуд тухайлбал Чайна Жо инженер компани урьд нь Дорнодын “Тамын 50” гэж олон хүний амь насыг авч одсон замыг чанаргүй бариад эвдэрчихсэн.
Одоо энэ замыг дахиад шинээр барих гэж байгаа. Ийм компани шалгарсан. Өмнөх ажлаа барахгүй байж Тавантолгой дээр зам барина гээд явж байгаа. Иймэрхүү компаниудыг л өөхшүүлээд ажил өгмөөргүй байна. Манай яам онцгой анхаарч байгаа. Энэ компани дээр л саатахгүй бол бусад гайгүй явчих байх.
Захиалагчийн зүгээс Чайно Жо компанийн удирдлага, БНХАУ-ын элчинд шаардлагыг удаа дараа хүргүүлж байгаа. Бусад материалын тээвэрлэлт дээр анхаарах асуудал. Ямартай ч манай замчид өдөр шөнөгүй ажиллаж байна.