Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2023 оны зургаадугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Орхон, Сэлэнгэ, Халх голын сав газар, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 15-17 хэм дулаан байна.


Санал болгох мэдээ

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорнод аймагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгавар, “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний …