ХЭҮК-оос бэлтгэгдсэн сургагч багш нар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад ХҮНИЙ ЭРХИЙН талаарх суурь хичээл зааж эхэллээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрхийн сургагч багш бэлтгэж, Ерөнхий боловсролын сургуульд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнтэй хамтран “Үндсэн хууль манай сургуульд” сургагч багш бэлтгэх анхны сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулсан юм.

Тус сургалтад иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, багш, судлаач, хуульч, өмгөөлөгчид хамрагдаж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдсэн бөгөөд Комиссоос эдгээр сургагч багш нартай хамтран ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн хичээл зааж эхэллээ.

Тодруулбал, “Цахим орчин дахь хүүхдийн эрх”, “Хууль дээдлэх ёс”, “Шударгаар шүүлгэх эрх”, “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”, “Тэгш эрхийн зарчим, ялгаварлан гадуурхалтыг хориглох нь” сэдвээр Архангай аймгийн Лаборатори 1 дүгээр сургууль, Нийслэлийн ерөнхий боловсролын 93, 33, 14 дүгээр сургуулийн ахлах ангийн 147 сургагчдад хичээл заалаа.

Цаашид эдгээр сурагч багш нар хүүхдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулна.

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …