УХТЭ “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг ТОХИЖУУЛЖ, иргэд тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдлээ

Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг нь иргэд, үйлчлүүлэгч, эмчлүүлэгчдийн тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор иргэдийг мэдээ мэдээллээр хангах, лавлагаа тусламж үзүүлэх, өвчний түүх нээх “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэх цахим бүртгэлийн хэсгийг шинээр тохижуулан  иргэдэд үйлчилж эхэллээ.

Ингэснээр иргэд, үйлчлүүлэгчдийг тав тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд нэг цэгийн үйлчилгээ хэсгээс эмнэлэгт хэвтэх бичиг, 13 А,Б маягт, эмчийн хуудсыг нэг дороос авч, иргэд үйлчлүүлэгчийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах боломжийг бүрдүүлсэн байна.

УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган “Бид эмнэлгээр үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч нарт  ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлэх, эмчлүүлэгчтэй холбоотой тусламж үйлчилгээг төвлөрүүлэх зорилтынхоо хүрээнд Эмнэлзүйн зохицуулалтын албаны “Нэг цэгийн үйлчилгээ” хэсгийг тохижуулан үйлчлүүлэгчдээ хүлээн авч байна.

Эмнэлзүйн зохицуулалтын алба нь эрүүл мэндийн даатгал, төлбөрийн мэдээлэл болон хэвтэн эмчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх, өвчний түүх нээх, лавлагаа авах үйлчилгээг нэгтгэж нэг дор авах боломжийг бүрдүүлсэн.

Цаашид Эмнэлзүйн зохицуулалтын албанд хэвтэн эмчлүүлэх үйлчлүүлэгч нарыг орны хуваарилалтыг хийх зэрэг бусад үйлчилгээнүүдийг нэгтгэх ажлуудыг хийгдэх юм.

Гадны томоохон эмнэлгүүд ийм жишгээр үйл ажиллагаа явуулдаг. Манай эмнэлэг БНСУ-ын KOFIH төслийн хүрээнд Канбуг Самсунг эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд тус эмнэлэгт очиж, иргэд, үйлчлүүлэгч нарт ээлтэй, тав тухтай байдлыг хангасан орчныг бүрдүүлэх чиглэлээр туршлага судалж, ийнхүү үйлчилгээнд нэвтрүүлэн ажиллаж байна.” гэв.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …