Кино урлагийн зөвлөл: Кино урлагийг дэмжих сангаас өнгөрсөн онд 11 төсөлд санхүүжилт олгосон

Өнөөдөр Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл нь Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалт зарласантай холбоотойгоор хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий, Б.Пүрэвдорж, Н.Уранчимэг болон Найруулагч Б.Гарамханд, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нар доорх асуудлуудын хүрээнд мэдээлэл хүргэлээ.


Кино урлагийг дэмжих тухай хуулийн хүрээнд “Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох болон банканд тавих  шалгуур, банкийг сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, эргэн төлөх, хяналт тавих журам”-ын хэрэгжилтийг ханган Кино урлагийг дэмжих сангаас санхүүжүүлэх төслийн 2023 оны эхний сонгон шалгаруулалтыг 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн  зарлалаа.

Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл, эргэн төлөх нөхцөлтэй зээлийн төсөл гэсэн хоёр нөхцөлөөр сонгон шалгаруулалтыг зарласан ба эдгээр нөхцөлд хамаарах дараах ангиллаар төслийг хүлээн авах юм.

Үүнд:

  • Кино бүтээх төсөл
  • Кино наадам, сургалт зохион байгуулах төсөл
  • Кино наадам болон сургалтад оролцох төсөл
  • Хамтарсан кино төсөл

Түүнчлэн Кино урлагийг дэмжих сан нь Кино урлагийг хөгжүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжих, уран бүтээлчдийг чадавхжуулах, кино бүтээлийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, Монгол киног олон улсад сурталчлан таниулах зорилготой бөгөөд уг зорилгын хүрээнд 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 10 дугаар сарын 21-ний хооронд нийт 67 төслийг хүлээн авч үүнээс 11 төсөлд санхүүжилтийг олгож эхэлсэн билээ.

Санхүүжилт олгосон төслүүдээс дурдвал кино найруулагч Б.Гарамхандын хүүхдийн сэдэвт гэр бүлийн кино “Алдагдсан өдрүүд” УСК, “Алтан өргөө олон улсын кино наадам”, “Ю тийм” ХХК “Амира олон ангит хүүхэлдэйн кино” зэрэг уран бүтээлд санхүүжилт олгосноос эхний төслүүд амжилттайгаар олон нийтэд хүрч эхлээд байна.

Дашрамд дурдахад сонгон шалгаруулалт нь нэг сарын хугацаанд явагдах бөгөөд  06 дугаар сарын 30-ны өдрөөр төсөл хүлээн авах хугацаа хаагдах юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …