Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас болж ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 дэх өглөөний уулзалтаа төрийн нийтлэг үйлчилгээний салбарынхантай хийж байна.

Улсын хэмжээнд 52.7 мянган хүн төрийн нийтлэг үйлчилгээний салбарт ажиллаж байна. 2023 оны 7-р сарын 1-нээс төрийн нийтлэг үйлчилгээний алба хаагчдын цалин 26-31 хувиар нэмэгдэнэ.


Уулзалтад оролцож байгаа ажилтан, албан хаагчид  байр сууриа илэрхийллээ.

Архивын ерөнхий газрын архивч Б.Адъяа: Манай салбарыг төрийн мэргэжлийн үйлчилгээний ангилалд оруулж өгөхийг хүсч байна. Архив бичиг хэргийн ажилтан хамгийн бага цалинтай байна. Цалин урамшууллыг нэмэхэд анхаарч өгөөч.


14-р сургуулийн номын санч А.Сүрэнтуяа: Цалин, нийгмийн асуудлаас болж номын санчаар ажиллах хүн олдохгүй байна. Сургуулийн номын санч гэдэг бол хүүхдийг номд дурлуулах ажил хийх ёстой. Гэтэл номын сан хөмрөгөө бүртгэх, цахим бүртгэлийн ажилд бүх цагаа зарцуулж байна. Номын санчийн орон тоог нэмэх, цалин хөлсний асуудалд анхаарч өгөхийг хүсч байна.


Монголын Үндэсний музейн үйлчлэгч Ц.Гэрэлээ: Цалин бага байгаагаас үйлчлэгч хийх хүн олдохгүй байна. Мөн цалингийн асуудлаас болж орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байна. Цалин нэмэх асуудлыг анхаарч өгөхийг хүсч байна.


1-р цэцэрлэгийн нарийн бичиг П.Батчимэг: Улс орны эдийн засгаас шалтгаалж цалинг бага ч болов нэмж байгаад баяртай байна. Боловсролын салбарын үйлчилгээний алба хаагчдын амралтын мөнгийг багш нартай адил бодож олгодог болгохыг хүсч байна.

“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг иргэн бүрт хүргэхэд анхаарахыг хүсч байна.


Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын үйлчлэгч Н.Чимэдхорол: Илүү цагийн мөнгийг нэмж олгоход анхаарч өгөөч. Үйлчлэгч нар хүнд нөхцөлд ажилладаг тул тэтгэврийн насыг наашлуулах талаар судалж, шийдвэрлэж өгөхийг хүсч байна.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …