Ж.Сүхбаатар: БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сард орж ирнэ

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит IV хуралдаан боллоо.

Хуралдаанд авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн явцын талаар танилцууллаа.


Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлд онцгой анхаарч ажиллаж байна. Бид 2023 ондоо багтаан парк шинэчлэлийг 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн.

БНСУ-д үйлдвэрлэсэн “Евро 5” стандартын 600, дунд оврын 50, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан 150 автобус арваннэгдүгээр сараас нийтийн тээвэрт үйлчилнэ. Энэ хүрээнд БНСУ-д үйлдвэрлэсэн 20 цахилгаан автобус долоодугаар сарын эхээр орж  ирнэ” гэв.


Түүнчлэн нийслэлд барьж буй холбоос зам, замын байгууламжууд, гүүрэн гарц нэмэгдүүлэх, өргөтгөх, шинэчлэх, нийтийн тээвэрт зориулан чөлөөлөх нэгдүгээр эгнээг нэмэгдүүлэх зэрэг ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг хуралдааны үеэр онцолж байв.

 

 

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …