Америкийн адал явдалт Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино 6-р сарын 30-ны өдрөөс эхлэн Америкийн Нэгдсэн Улсын кино театруудаар болон Монгол Улсын “Өргөө”, “Prime Cineplex” кино театруудаар үзэгчдийн хүртээл болох гэж байна.
Индиана Жонсын адал явдлын тухай өгүүлэх тус цуврал кино нь 1990 оноос эхлэн үзэгчдийг татсан гайхалтай бүтээл юм.
Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд киноны зохиолыг Жеймс Мэнголд, Жез Баттеруорт нар хамтран бичиж найруулагчаар Жеймс Мэнголд ажиллажээ. Кино зохиолыг нэг жилийн хугацаанд бичсэн байна.
Уолт Дисней Пикчерс, Лукасфильм компани, Уолт Дисней Студио Мошн Пикчерсийн хамтран бүтээсэн Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино нь 2008 онд үзэгчдийн хүртээл болсон “Индиана Жонс ба Болор гавлын хаант улс” киноны үргэлжлэл бөгөөд Индиана Жонс цуврал киноны тав дахь буюу сүүлчийн анги юм.
Уг кино нь Уолт Дисней Пикчерс, Лукасфильм хоёрын хамтран бүтээсэн анхны кино болж байгаагаар онцлог.
Уолт Дисней Пикчерс компани “Индиана Жонс” болон “Оддын дайн” цуврал киноны эрхийг эзэмшдэг Лукасфильм компанийг 2012 онд худалдан авсан.
Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд киноны гол дүрд өдгөө 81 настай Америкийн алдарт жүжигчин, продюсер Харрисон Форд болон Жон Рис-Дэвис, Карен Аллен нар тогложээ.
Тус киноны зураг авалт Их Британи, Итали, Марокко, Шотланд улсуудад хийгдсэн бөгөөд үндсэн зураг авалт 2021 оны зургаадугаар сард 4-ний өдөр Их Британи улсад эхэлсэн байна.
Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд кино 295 сая ам. долларын төсвөөр бүтсэн бөгөөд сонирхуулахад Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд киноны уран бүтээлчид өнгөрсөн 5-р сард Франц улсад зохиогдсон 76 дахь удаагийн Каннын кино наадамд оролцож киноныхоо анхны нээлтийг хийсэн юм.
Индиана Жонс цувралын 4-р анги “Индиана Жонс ба Болор гавлын хаант улс” кино Каннын кино наадамд үзэгчдийн хүртээл болж байсан юм.
Энэ киног та заавал үзээрэй таныг хэзээ ч уйдаахгүй. Гайхамшиг үргэлжилсээр…