Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр /2023.06.22/ БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих холбоотой хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа.
Санамж бичигт Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн М.Түвшинбаяр, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын Дэлхийн нийгмийн халамжийн солилцооны нийгэмлэгийн Тэргүүн Ян Чун Ян нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Санамж бичгийг хоёр тал харилцан итгэлцэл, шударга байдлаар хоёр улсын хөгжил болон эдийн засаг, нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, барилга байгууламж, технологи, худалдаа, аялал жуулчлал зэрэг олон улсын шинэ зах зээлийг бий болгох зорилгоор санаа нэгдэн байгуулав.
Санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Үүнд:
-БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний зах зээлийг дэмжих холбооны “Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын Дэлхийн нийгмийн халамжийн солилцооны нийгэмлэг”-д Монгол Улсыг төлөөлөх гишүүнээр Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоог гишүүнээр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулах;
-“Жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортын Дэлхийн нийгмийн халамжийн солилцооны нийгэмлэг” нь Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудад тусламж үзүүлэхэд зориулж жилд НЭГ удаа болон түүнээс дээш удаагийн хандивын аян өрнүүлэх;
– Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн инноваци шингэсэн хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг олон ажлыг хамтран зохион байгуулахаар боллоо.