MNBC үйлчилгээний багцын үнэ тарифт өөрчлөлт орлоо

Эрхэм хэрэглэгч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

 “Эн Би Си” ХХК нь 16 жилийн хугацаанд MNBC олон суваг дамжуулах үйлчилгээгээ хэрэглэгч та бүхэндээ хүргэсээр ирсэн байна. Бид тус хугацаанд хэрэглэгчдийнхээ хүсэл хэрэгцээнд нийцүүлэн техник технологийн шинэчлэлийг цаг бүрд хийн, хамрах хүрээгээ тэлж ажиллахаас гадна сонирхолтой кино, контент болон олны таашаалд нийцсэн гадаадын болон дотоодын сувгуудыг хэрэглэгчдэдээ нийлүүлэхийг зорьж ирсэн.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр цар тахлын нөхцөл байдлаас үүдсэн эдийн засгийн олон сөрөг үзүүлэлтүүдийг даван туулах шаардлагатай болсон билээ. Манай компани сүүлийн жилүүдэд үйлчилгээний багцын төлбөрт өөрчлөлт оруулахгүй хэрэглэгч олныхоо санхүүгийн ачаалалд дарамт болохгүйг хичээж, сүүлийн 4 жил алдагдалтай ажиллаж цаашид тогтвортой үйл ажиллагаагаа хангахын тулд зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалан үйлчилгээний багцын төлбөрт өөрчлөлт оруулахаас өөр сонголтгүй байдалд хүрээд байна. Учир нь техник технологийн шинэчлэл нь байнгын хөрөнгө оруулалт засвар үйлчилгээг шаардаж байдаг бөгөөд гадаад валютаар хэмжигддэг. Гадаад сувгуудын дамжуулах эрхийн гэрээний төлбөр жил бүр нэмэгдэж, кино контентын төлбөр гадаад валютаар хийгддэг нь бидний зүгээс их хэмжээний алдагдал хүлээж ирсэн. Үүнээс гадна аж ахуй нэгжийн цахилгааны төлбөр 30 хувиар өсөж, урсгал болон тогтмол зардлууд дагаад өссөн. Цаашид бид хэрэглэгчдэдээ тогтвортой, урт хугацааны турш, чанартай олон суваг дамжуулах үйлчилгээг хүргэхийн тулд дээрх шалтгаануудын улмаас үйлчилгээний багцуудын үнэд дараах өөрчлөлт оруулах болсныг дуулгаж байгаадаа та бүхнээс хүлцэл өчье!

Үйлчилгээний багцын төлбөрийн өөрчлөлт 2023 оны 7 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн үйлчилгээний багцууд тус бүр 2000₮-р нэмэгдэж, Үндсэн багц- 16500₮ , Лояалти багц-20000₮, Лояалти плас багц-24500₮-р тус тус нэмэгдэх болохыг мэдэгдэж байна. Хэрэглэгч та бүхэн 7 дугаар сарын 1-нээс өмнө хуучин үнэ тарифаар үйлчилгээний эрхийн сунгалтаа хийх боломжтой.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …