Ковидын төсвөөр нээлттэй сонсгол хийнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны ээлжит хурал өчигдөр /2023.06.27/ боллоо.

Тус хурлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ирүүлсэн саналын дагуу Коронавируст халдварт цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл тусламж, дотоодын иргэн, аж ахуй нэгжүүдийн  хандив тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох Ерөнхий хяналтын сонсголыг хийхээр боллоо.

Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдээр УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б. Баттөмөр, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын таван гишүүн ажиллах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл ажиллахаар сонгогдсон бөгөөд Нээлттэй сонсголыг ирэх аравдугаар сарын 23, 24-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар тов тогтлоо.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …