Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт 2023 оны 06 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд болох гэж байна.

Уулзалтаар “Уур амьсгалын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлс дэх эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр салбар хуралдаан болохын зэрэгцээ өндөр түвшний уулзалтууд болох юм.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын яриа хэлэлцээ дэлхийн нийтэд тулгарсан сорилт, бэрхшээлүүдийг даван туулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүчирхэг түлхэц  болдог индэр байж, өргөжин тэлнэ гэдэгт итгэж байгаагаа Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг илэрхийллээ.

Монгол Улс олон улсын томоохон уулзалт, арга хэмжээний үеэр Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын албан бус бүлгийн болон феминист гадаад бодлогын талаарх уулзалт, хурлуудад сайдын түвшинд оролцсоор ирсэн юм.

Иймээс энэ форматыг улам хөгжүүлж, сайн туршлагаа хуваалцдаг дэлхий дахин, бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, санал бодлоо хуваалцдаг албан ёсны, үр дүнтэй талбар болгохыг эрмэлзэж байна.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …