Д.Ганхуяг:Хурдан морь шүдлэх явцыг шууд дамжуулна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос  өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг: Хурдан морины уралдааныг бид Засгийн газрын тогтоолоор батлагдсан дүрмийн дагуу зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд хуваарийн дагуу долоодугаар сарын 10, 11, 12-нд зургаан насны морьд уралдана. Мөн долоодугаар сарын 13-нд эрлийз, жороо морьдын уралдааныг зохион байгуулна.

Энэ жилийн уралдааны онцлог нь хурдан морь шүдлэх үйл явцыг камержуулж, олон нийтийн сүлжээгээр шууд цацахаар бэлдсэн. Долоодугаар сарын 1-нээс Морины комиссын гишүүд, цэргийн 300 гаруй алба хаагч 40 гаруй машин техниктэй наадмын талбайд байрлан ажиллаж эхэлнэ. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзээд уралдааны замыг баяр наадам дөхүүлж байж засахаар төлөвлөж байна гэлээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …