Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг БНСУ-ын Эва Вүүмэн эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.


Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал “Бид 2022 оноос хойш уулзалтуудыг хийж, өнөөдөр албан хэлэлцээрийг дүгнэж хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. БНСУ-ын Эва Вүүмэн эмэгтэйчүүдийн Их сургуулийн эмнэлэг нь хоёр салбар эмнэлэгтэй ба Сөүл дэх салбар эмнэлэг нь 1014 ортой, орчин үеийн эмнэлгийн нэг юм.

Бид тус эмнэлэгтэй зүрх судас, хавдар, үе мөч, мэдрэлийн мэс засал, уролог, дүрс оношилгоо зэрэг тусламж үйлчилгээг хамтран хөгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …