Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх 2-р шатны төслийн хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хурал 6-р сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хуралдаанд Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Эрдэнэтуяа, Жайка Олон улсын байгууллагын төв оффисын Хүний хөгжлийн газрын эрүүл мэндийн хэлтсийн дарга Риэ Сато, Жайка Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Токужи Ёшимура болон АШУҮИС-ийн удирдлага, АШУҮИС-ийн Монгол Японы эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төслийн хамт олон болон ажиглагчид оролцлоо.
Хамтарсан зохицуулах хорооны анхдугаар хуралдаанаар төслийн танилцуулга, их сургуулийн эмнэлгийн үйл ажиллагаа болон уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх 2-р шатны төсөл албан ёсоор эхэллээ.