Азийн хөгжлийн банкнаас шинээр 89 сургууль, цэцэрлэг барих санхүүжилт олгоно

imagesАзийн хөгжлийн банкнаас ирэх жил шинээр 89 ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг барих санхүүжилт олгохоор болжээ.

Тодруулал, БШУЯ-ны сайд Л.Гантөмөр Азийн хөгжлийн банкны дэд захиралтай уулзаж, хөдөө орон нутаг, нийслэлд 89 сургууль, цэцэрлэг нэмж байгуулах ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлт тависны дагуу уг хүсэлтийг хүлээн авч хэрэгжүүлхээр болсон байна.

Дашрамд дурьдахад, 2013 онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга шинээр ашиглалтад оруулсны 24 нь цэцэрлэг, 18 нь ЕБС, дотуур байр тав, спорт заал тав, бусад нь дээд сургуулийн өргөтгөл, 1000 оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилга байжээ.

index

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …