Д.Мөнх-Эрдэнэд нэг жил 10 сарын хорих ял оногдуулав

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн Давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2023.07.05/ 13 цагийн орчимд эхэлж, шүүхээс дөнгөж сая шийдвэрээ  танилцууллаа.

Анхан шатны шүүхээс түүнд гурван жил 10 сарын хорих ял оногдуулж, нээлттэй ангид эдлүүлэх шийдвэр гаргасан юм.

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийг нийтийн албанд ажиллах эрхийг 5 жил хасаж, нээлттэй хорих ангид 3 жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, давж заалдсан юм.

Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд нэг жил 10 сарын хорих ял оногдууллаа.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …