О.Цагаанхүү: Эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдал, ААН байгууллагын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээгүйгээс бага насны хүүхдийн осол, гэмтэл гарч байна

Энэ оны эхний  6 сарын байдлаар  улсын хэмжээнд усны ослоор 12,  хөдөө орон нутагт мал  маллах  болон хурдан морины  ажил хийх явцдаа 13, ахуйн бусад төрлийн осол гэмтлийн улмаас 16,  нийт 41 хүүхэд  амь насаа  алдсан  гэж цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Эдгээр осол  гэмтэл нь эцэг,  эх асран хамгаалагчийн хүүхдэд тавих хараа хяналт сул, иргэн,  аж ахуйн  нэгж байгууллагын хүүхдэд  эрсдэл  бүхий  орчинг засаж  янзлаагүй, хуулиар хүлээсэн  хүүхдийн эрүүл, аюулгүй орчныг бий  болгох үүргээ биелүүлээгүйтэй холбоотой.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Хүүхдийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахлах дэслэгч О.Цагаанхүү”Эцэг эхийн хараа хяналт болгоомжгүй байдал, аж ахуйн нэгж,  байгууллагын  хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээгүйгээс бага насны хүүхдийн осол, гэмтэл гарч байна”гэв.

Иргэд хөдөө орон нутагт зорчих, гол мөрний эрэг дагуу, ой  модонд  гэр бүл, найз нөхдөөрөө амарч зугаалж байгаатай холбогдуулан

  • Гол мөрөн, тогтоол усны эрэг дагуу газар бага насны болон насанд хүрээгүй хүнийг харгалзахгүй  хүнгүй  орхихгүй  байх,
  • Гол усны түвшин нэмэгдсэн үед зориулалтын гарц гарам, тэмдэглэгээтэй газраар зорчих,
  • Ууланд алхах, ойд зугаалахдаа зэрлэг  ан  амьтан, замын  бартаа саад болон  өндрөөс унах аюулаас урьдчилан сэргийлж, насанд хүрээгүй хүнийг байнгын хараа хяналтад авч явах,
  • Гэрийн нөхцөлд хүүхдэд  аюулгүй орчныг  бүрдүүлж,  цонх, тагтанд зориулалтын, сайн чанарын хамгаалалтын тор, хаалт хийж, бага насны хүүхэд өндөрлөг хэсэг рүү дамжихгүй байх  нөхцлийг бүрдүүлэх,
  • Орон сууц, гэр хороололд хүүхдийн тоглоомын талбайн  аюулгүй байдалд СӨХ болон холбогдох байгууллагууд анхаарал  хандуулах, хүүхдэд  ээлтэй орчныг  бүрдүүлэх,
  • Хүүхдэд учирч болох эрсдэлт нөхцөл байдлын талаар  энгийн  ойлгомжтой  үгээр  тайлбарлан, аюулгүй байдлыг хангахад хүн бүр анхаарал хандуулж  байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …