Нарны зам, Үйлдвэрчний гудамжны авто замыг хаалаа

Улаанбаатар хотод их хэмжээний бороо орж, үерийн аюулт үзэгдлийн улмаас иргэдийн амь, эрүүл мэнд, авто зам, замын байгууламж болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул учирч болох эрсдэл үүссэн. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, зарим авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо.

Тодруулбал,

-Баянзүрх дүүргийн 1, 25 дугаар хороо буюу Зам, тээврийн хөгжлийн яамны уулзвараас “Нарантуул” ОУХТ хүртэлх Нарны зам,
-Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо буюу Механик тээврийн сургуулийн уулзвараас 3 дугаар цахилгаан станц /ТЭЦ-3/-ын уулзвар хүртэлх Үйлдвэрийн гудамжны авто зам, замын байгууламжийг долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн нөхцөл байдал тогтворжих хүртэл хааж байна.

Иймд иргэд та бүхнийг шаардлагагүй бол авто замын хөдөлгөөнд оролцохгүй, машинаа аюулгүй газар байрлуулахыг уриалж байна. Учир нь хайрга, шороо, элс ачиж байгаа машин түгжрэлд орж, цаг хугацаа алдах эрсдэл үүсээд буй юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …