Туул гол үерийн аюултай түвшинг 5 см давлаа

Долоодугаар сарын 7-ны 08:00 цагийн байдлаар Сэлбэ гол үерийн аюултай түвшинг 5-10 см давсан байдалтай, өнгөрсөн өдрийн 20 цагийн ажиглалтаас хойш усны түвшин 5-8 см буурсан байна.

Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 20 цагаас хойш 28 см буурч, үерийн түвшинг 45 см давлаа. Туул гол өмнөх өдрийн 20 цагаас хойш 8 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5 см даван хүчтэй үерлэж байна. Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин дахин нэмэгдэж, 270 см болох магадлалтай байгаа юм.


Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …