Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.
Уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын З.Мэндсайханы хурдан шарга үрээ түрүүлж, аман хүзүүнд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Партизаны Б.Пунцагбалжирын хурдан хар үрээ хурдалж, гуравт Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Ч.Энхбат сартай хүрэн шүдлэн, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Г.Жавхлантөгсийн хээр үрээ, айргийн тавд Төв аймгийн Заамар сумын уяач Ч.Уламбаярын буган халтар хурдаллаа.