Түрүү бөхөд 10.000 доллар, Үзүүр бөхөд 5.000 доллар гардууллаа

“Азуре Коал Монгол Майнинг” ХХК-иас Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн  Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын арслан Мягмарын Бадарчид 10.000 доллар, үзүүрлэсэн Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Алдар спорт хороо, Их Монголын хүчтэн дэвжээ, Нутгийн буян группийн бөх, Улсын  гарди Цэдэнсодномын Бямба-Отгонд 5.000 доллар тус бүр гардуулан өглөө.

Уг шагналыг  “Азуре Коал Монгол Майнинг” ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны дарга, МУГЖ Л.Баттулга, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал И.Доржсамбуу нарын хамт гардуулан өглөө.

Санал болгох мэдээ

Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд …