МҮХАҮТ-ын Экспертизийн газар үерийн улмаас иргэн, ААН-д учирсан хохирлын бодит дүгнэлтийг гаргаж байна

НЗДТГ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдаж, үерийн улмаас учирсан хор уршигт дүн шинжилгээ хийж, хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж буй. Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж, үнэлгээ хийсний дараа дүүрэг рүү шилжүүлэн, дүүрэг тэдгээрийг нэгтгэн нийслэл рүү шилжүүлсний дараа Улсын онцгой комисс хүлээн авч, дараагийн шатны арга хэмжээг авах аж.

Энэхүү хохирлын үнэлгээ тогтоох ажлыг долоодугаар сарын 24-ний дотор хийх шаардлагатай бөгөөд МҮХАҮТ-ын Хөндлөнгийн шинжээчийн буюу Экспертизийн үйлчилгээгээр хохирлыг тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж байна.

Даатгалд хамрагдсан иргэн болон ААН -ийн хувьд Хохирлын бодит дүгнэлтийг үндэслэн даатгалдаа хандах боломжтой.

Холбоо барих: 9909-5968

 

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …