Архинд донтолтоос гарсан нийслэл, орон нутгийн төлөөлөл 100 иргэн чуулж байна

images“Архи тамхины шалтгаан эмгэг судлалын төв”, “Эрүүл идэвхтэй амьдрал” ТББ-аас санаачилж, Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагатай хамтран Төрийн ордны А танхимд “Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганд архины нөлөөллөөс гарч чадсан нийслэлийн болон хөдөө орон нутгийн төлөөлөл бүхий 100 хүн  оролцож байгаа бөгөөд тэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон зургаан яамны сайд нарт эх орондоо архигүй амьд­рал, үзэл санааг дэлгэрүүлэхээр хийж буй үйл ажиллагааныхаа тухай мэдээллэж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж. Мөн тус чуулганаар архины хор хөнөөлийг бууруулахын тулд бүх нийтээрээ оролцох нь чухал болохыг уриалж байгаа юм байна.

Монгол улсын хувьд насанд хүрсэн иргэдийн 51,2 хувь нь архины хамааралтай болсон гэсэн судалгаа байдаг тул эл тоог бууруулж, залуу үеэ архинд автуулахгүй байхын тулд цаашид энэхүү чуулган нь жил бүр уламжлал болон зохион байгуулахаар болжээ.

index

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …