“Сарлаг бугуйлдах” тэмцээнд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ түрүүлэв

Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023  өнөөдөр хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна.

Энэ жилийн  сарлагийн наадмыг “Хөвсгөлд зочлох жил”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Аймгийн ХХААГ, БОАЖГ, Соёл урлагийн газар, Мал эмнэлгийн газар, Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба, “Жинст Мөрөн” компани хамтран 5 дахь жилдээ зохион байгуулж байна.

“САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээний эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнийг зохион байгууллаа.

“Сарлаг бугуйлдах” тэмцээнд Хөвсгөл аймгийн 113 залуу оролцсон бөгөөд малчин залуусын бугуйлдах ур чадвар өссөн харагдлаа гэж наадмыг зохион байгуулагчид онцлов.

“Сарлаг бугуйлдах” тэмцээний шалгаруулалтыг III үе шатаар зохион байгуулж дүнгээ гаргасан юм.

2-р шатанд сарлагийг зүсэлж бугуйлдаад тунаж үлдсэн 5 залуу бөөн үхрээс нэг удаа бугуйл шидэж, хамгийн том үхэр бугуйлдсан Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын малчин Б.Ган-Эрдэнэ тэргүүн байр эзэллээ.

Тэмцээний дэд байранд Алаг-Эрдэнэ сумын малчин Г.Баянмөнх,  гуравдугаар байранд Бүрэнтогтох сумын малчин Э.Өсөхбаяр орж, мeдаль мөнгөн шагналаар шагнуулав.

 

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …