Эмнэг сарлагийн нуруунд 38 сeкунд тогтсон Н.Мөнх-Эрдэнэ “Сарлаг булгиулах” тэмцээний тэргүүн байранд шалгарав

Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар, “Жинст Мөрөн” компани хамтран зохион байгуулж байгаа “Сарлагийн наадам-2023” хоёр дахь өдрөө тус сумын Далан булгийн хөндийд болж байна.
Наадмын эхний өдөр 3000 гаруй дотоод, гадаадын аялагчид, малчид үзэж сонирхлоо.

“САРЛАГ НААДАМ”-2023 арга хэмжээний эхний өдөр “Сарлаг бугуйлдах”, “Сарлаг булгиулах” тэмцээнийг зохион байгуулав.

Эр зориг, тэвчээр, овсгоо самбаа, туршлага шаарддаг “Сарлаг булгиулах” тэмцээн Хөвсгөлийн Сарлагийн наадмын маш өрсөлдөөнтэй тэмцээний нэг нь.

Оролцох сонирхолтой залуус олон байсан ч наадамчдын аюулгүй байдал, залуусын туршлага, цаг хугацаа зэргийг харгалзан 52  залууг  оролцуулсан юм.

“Сарлаг булгиулах” тэмцээний  Тэргүүн байранд эмнэг сарлагийн нуруун дээр 38 сeкунд тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Н. Мөнх-Эрдэнэ,

21 сeкунд  тогтсон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин Д. Мягмар дэд байранд

18 сeкунд  тогтож булгиулсан  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчин  Ц.Өсөхбаяр гуравдугаар байр эзэллээ.

Нийт 52 малчин залуу сарлаг булгиулах тэмцээнд орсноос 9 нь 5-аас дээш сeкунт тогтсон юм.

Өмнөх тэмцээнд сарлагуудаа задгай шахаж эмнэгүүдээ барьж булгиулдаг байсан бол энэ жил зориулалтын 400 бодын хашаатай болж, сарлагуудаа хашлаа.

Наадамчид, оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд  ажиллаж байна. Улам боловсронгуй болж байна гэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ мэдээллээ.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …