“Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнд 3.4 л сүү саасан Ф.Баасансүрэн шалгарав

Хөвсгөл аймгийн “САРЛАГ НААДАМ”-2023  өнөөдөр хоёр дахь өдрөө Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн талд үргэлжилж байна.

Наадмын хүрээнд “Сарлагийн сүүтэй үнээ” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээнд 14 саальчин бүсгүй оролцсоноос  Тэргүүнд байранд хар сарлагаасаа нэг удаагийн саалтаар  3.4 л сүү саасан Хөвсгөл аймгийн Эрдмийн сумын саальчин  Ф.Баасансүрэн, Дэд байранд эвэрт хараасаа 2.8л сүү саасан н.Мандахбаяр, цэнхэр сарлагаасаа 2.4л сүү саасан н. Баяржаргал гуравдугаар байранд шалгарлаа.

“Нэг сарлагаас нэг саалтаар 2, 3 л сүү саах нь ховор. Архангай аймагт 3.7 л сүү гардаг сарлаг байдаг гэсэн. 2017 онд манай сумын саальчин 3 л сүү сааж байсан. Eр нь дунджаар нэг сарлагаас 500гр-аас 1 л сүү гардаг” гэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Тамгын газрын дарга ярив.

 

 

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …