“Сэр сэр салхи” УСК Венецийн олон улсын кино наадамд шалгарлаа

Соёлын яамны харьяа Монголын үндэсний кино урлагийн зөвлөлийн “Кино урлагийг дэмжих сан”-аас тодорхой хэсэгт санхүүгийн дэмжлэг үзүүлсэн найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино 80 дахь удаагийн “Венецийн олон улсын кино наадам”-ын Orizzonti (Horizons) бүрэн хэмжээний киноны уралдаант хэсэгт шалгарлаа.

Кино урлагийг дэмжих сан нь Монголын кино урлаг, кино уран бүтээлчдийг дэмжих, дэлхийд өрсөлдөх кино үйлдвэрлэлийг хөгжүүлэх, түүнчлэн Монголын түүх, соёл, ахуй, хүүхэд, залуучуудын төлөвшилд эергээр нөлөөлөх кино болон олон улсын кино наадамд өрсөлдөх зорилготой найруулагчийн бүтээлч чанар, гоо зүйн, үнэлэмж, үзэл бодлын илэрхийллийг харуулсан Монгол кино бүтээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Сонирхуулахад найруулагч П.Лхагвадуламын бүтээл болох “Есдүгээр сарын цас” 2022 оны Венецийн кино наадмын “Шилдэг богино кино” шагнал, 2022 оны Торонтогийн кино наадмын “IMDbPro Short Cuts-Шилдэг богино кино” шагнал хүртэж байсан. Тэгвэл энэ жилийн тухайд бүрэн хэмжээний уран сайхны киноны хэсэгт өрсөлдөхөөр шалгараад байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …