Цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг  өнөөдрөөс буюу 2023 оны  наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлж байна.

Хүсэлтийг  наймдугаар сарын 20-ны өдрийг дуустал “E-MONGOLIA” системээр дамжуулан хүлээн авна.

2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны 142,798 хүүхэд оршин сууж байна. Үүнээс 2 настай 33,142 хүүхэд байна.

Та хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

– Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх

-Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх

-Хэрвээ та шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол хүсэлт хүлээн авах хугацаанд баталгаажуулсан байх

Жич: Хэрвээ та E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол харьяа дүүргийн цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын хэсэгт 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хандаж зөвлөгөө, дэмжлэг аваарай.

 

 

Санал болгох мэдээ

Өв уламжлал, үндэстний дархлаа

Өнөөдөр даяаршлын талаарх зарим ойлголт өөрчлөгдөж эхлээд байна. Даяаршил дунд тэсэж үлдэх гэсэн улс үндэстнүүд …