Хүүхэд ханиад хүрсэн үед хөц будаатай шөл өгвөл урхаггүй эдгэрэлтийг дэмжинэ

Хөц будаа нь уламжлалт анагаах ухааны хальст үрийн аймагт багтдаг нь одоо шинжлэх ухааны бүхэл үрийн гэх тодотголтой дүйцэж байна.

 Хөц будаа нь:

-Сэрүүн хөнгөн чанартай

-Бадган шарыг арилгах үйлдэлтэй

  1. Тамиржуулах
  2. Уруу арилгагч хийн үйлдлийг сайжруулах буюу гэдэсний дүүрэнгэ арилгана, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, өтгөний гарцыг нэмэгдүүлнэ.
  3. Цэрийг ховхлох
  4. Хүүхдийн ханиадны эхэн болон дунд үед хэрэглэх
  5. Астмийг дарж амьсгалыг уужруулах
  6. Хоолойд цэр тээглэхийг гаргах
  7. Өөхийг шууруулах зэрэг үйлдэлтэй.

 Зөвөлгөө:

  1. Өөрсдөө болон хүүхэд тань ханиад хүрсэн үедээ адууны махтай хөц будаатай хар шөл хийж идээрэй.
  2. Уушги шимжүүлэх зорилгоор ханиад хүрээгүй үедээ үнээний сүүнд хөц будаа чанаад зөгийн балаар амтлаад идэхэд хүүхдийн ханиаднаас сэргийлж уушгийг чийрэгжүүлнэ.

Уламжлалт анагаах ухааны их эмч О. Очгэрэл

 

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …