П.Эрхэмбулган:Үерт өртсөн иргэдэд 24 цагаар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

Үерт өртсөн болон түр байранд ирсэн иргэдэд хэрхэн үзлэг хийж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

– НОК-ын Шуурхай штабын дэргэдэх ерөнхий боловсролын 127 сургуулийн түр байранд Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн найман албан хаагч 24 цагаар ажиллан, иргэдэд болон үерийн нөхцөл байдалд ажиллаж буй алба хаагчдад үзлэг хийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө өгч байна. Шаардлагатай тохиолдолд иргэдийг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэн, хэвтүүлэн эмчилж байгаа. Наймдугаар сарын 5-ны шөнө  нийт 13 иргэн түр байранд ирж үзүүлснээс нэг иргэний артерийн даралт нь ихсээд буурахгүй байдалтай Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв рүү хүргэгдсэн бол бусад иргэнд зөвлөмж өгөн, зарим иргэнийг эмчийн хяналтад түр байранд хонуулсан. Түр байранд ирж үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь сэтгэл санааны хувьд тогтворгүй, зүрх судасны өөрчлөлттэй, даралт нь ихэссэн байдалтай байна.

Мөн түр байрны тусламж үйлчилгээнээс гадна Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвөөс баг гаран, үерт өртсөн айлуудаар орж, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа. Тэрчлэн иргэдэд үер усны үзэгдлийн дараа үүсэж болзошгүй эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар буюу гэдэсний халдварт өвчний дэгдэлт, түүнээс сэргийлэх арга зам, орчны халдваргүйжүүлэлт, хувийн ариун цэвэр хэрхэн сахих талаар зөвлөмж өгөн ажиллаж байна гэлээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …