“Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулав

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 08-ны өдрийн байдлаар15 сая тонн нүүрс борлуулаад байна.
Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа.
Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлж эдийн засгийн өсөлтөд бодит дэмжлэг үзүүлсээр байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа, компаний борлуулалт, худалдан авалт, тээврийн нэгдсэн мэдээллийг https://ett.mn/mn/news/single/4867?full-screen=true холбоосоор тогтмол авах боломжтой.

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …