Г.Жаргалсайхан: Үерт өртсөн 313 өрх тус бүрд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм. Иймээс Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс амь эрсэдсэн дөрвөн иргэний ар гэрт тус бүр хоёр өрөө орон сууц, орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн тавилгатай монгол гэр олгохоор болсон.

Баянзүрх дүүргийн удирдлагууд үерийн дараах хор уршгийг арилгах чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгч, уруйн үерт өртсөн өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцэнэ гэдгийг хэллээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан:Үерийн нөхцөл байдал үүссэн цагаас эхлэн тухайн газар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазараар ахлуулсан Шуурхай штаб байгуулагдаж, цаг алдалгүй ажилласан. Энэ удаагийн үерээр их хэмжээний ус гэнэт орж ирсэн гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа. Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй. Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна гэв.


Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …