Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшлогдлоо

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 16:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон ч маргааш хүртэл хойшлогдлоо.


Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, Цемент шохой ХК-ийн хууль бусаар хувьчлан, хохирол учруулсантай холбоотойгоор Д.Эрдэнэбилэг нарын 21 оролцогч, 2 хуулийн этгээдэд хамаарах эрүүгийн хэргийг АТГ-аас хянан шалгасан. Дээрх хэргийг 2022.12.28-ны өдөр АТГ-аас прокурор руу шилжүүлсэн ч 2023 оны 2 -р сард Д.Эрдэнэбилэг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаанаар Сингапур улсад 14 хоног эмчлүүлэх хүсэлт гаргасан байдаг.

Тус хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар  захирамж гаргаж,  Д.Эрдэнэбилэгийг “14 хоногийн хугацаагаар Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай” гэсэн хүсэлтийг хангаж, 3.000.000.000 /Гурван тэрбум/ төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөн сольсон юм.

Гэвч тус хүсэлтийг шүүхээс шийдвэрлэхдээ Засгийн газар ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд мэдэгдэлгүйгээр шүүх хурлыг зохион байгуулан тус шийдвэрийг гаргасан талаар Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдээлж байлаа.

2023 оны 4-р сард яллагдагч Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад байхгүй байна гэсэн үндэслэлээр прокурор хэргийг мөрдөн байцаагчид буцаасан нь улсад учруулсан 2,8 их наяд төгрөгийн хохирлыг хэрхэн нөхөн төлүүлэх нь эргэлзээтэй болгосон юм. Харин Нийслэлийн прокуророос Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яллагдагч Д.Эрдэнэбилэгийн хил давахдаа байршуулсан барьцааг улсын орлого болгож, цагдан хорих буюу хүндрүүлэх нөхцлөөр шүүхэд шилжүүлжээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …