Зүүн Азийн залуучуудын наадмын E Sport төрлийн тэмцээн эхэллээ

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо явагдаж буй Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 3 дахь өдрийн тэмцээн уралдаан эхэлж байна. Энэ удаагийн наадамд шинэ төрөл болон орж байгаа E SPORT тэмцээн нь Соёлын төв өргөөнд зохион байгуулагдаж байгаа. Тэмцээн VR TENNIS, KING OF FIGHTERS 15 гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа бөгөөд өнөөдөр VR TENNIS төрлийн хэсгийн шатны тоглолтууд явагдана. Энэ төрөлд манай улсаас Д.Мандах, Ө.Золбаяр нар өрсөлдөнө.

Харин KING OF FIGHTERS 15 төрөлд Б.Мандахнаран, Ж.Батсаруул гэсэн хоёр тамирчин эх орноо төлөөлөх юм.

Зүүн Азийн залуучуудын спортын наадмын E SPORT төрөлд Япон, БНХАУ-ын Тайвань, БНХАУ-ын Хонконгийн баг тамирчид өрсөлдөж байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …