Г.Сарантуяа:Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр“Дэлхийн дундаж температур сүүлийн 100 жил 1.1 хэмээр дулаарсан. Харин Монгол орны хувьд сүүлийн 80 жилд 2.4 хэмээр дулаарсан байгаа. Тэр дундаа Улаанбаатар хотынх 3.3 хэмээр дулаарсан үзүүлэлттэй байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт болоод манай оронд ч гамшигт үзэгдлийн давтамж, тэр дундаа үер усны гамшигт үзэгдэл нэмэгдэж буй. Мөн аадар бороо орох магадлал өсөж байгаа. Эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь төлөвлөх, тохирсон хариу арга хэмжээ авах” хэрэгтэйг хэлэв.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …