Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилнө

Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарын дэвсгэр өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд өнөөдөр /2023.08.18/ Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл хийлээ.


Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчлөхөөр боллоо.

Энэ ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа байгууллагын 1200 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг солих ажлаар эхлүүлж байна.

Ингэснээр төрийн байгууллагын авто машинуудын зорчилтыг ил тод болгож, хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх, төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор хийх, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Үүний хүрээнд төрийн өмчийн автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг нь хар хөх, тоо, үсэг ба хүрээ нь цагаан өнгөтэй байхаар өөрчлөлт орууллаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд 1.183.793 тээврийн хэрэгсэл байна.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …