Монполимет Групп Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөө хуваарийн дагуу төлж дууслаа.
Монполимет Групп нь Монцемент цогц үйлдвэрийн төслийн хүрээнд Хөгжлийн банкнаас нийт төслийн хөрөнгө оруулалтын 20 хувьд буюу зээл олгосон үеүдийн дундаж ханшаар 126.6 тэрбум төгрөг зээл авснаас 100 гаруй тэрбум төгрөгийн ханшийн алдагдлын хамт нийт 260.2 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж дуусгав.
Зээлийн эргэн төлөлтийг зээл авсан даруй буюу 2015 оны 01 сараас эхлэн төлж нийт 40 гаруй удаагийн тасралтгүй эргэн төлөлт хийж, бүрэн төлж дууслаа.