Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл 8-р сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ

Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх хүсэлтийг улс орон даяар 08 дугаар сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл E-Mongolia платформоор хүлээн авч байна.

2023-2024 оны хичээлийн жилд 2017 оны 01 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүд хамрагдах боломжтой.

 E-Mongolia платформ руу нэвтрэн ороход эцэг эхийн харьяаллын дагуу нэгдүгээр ангид элсэх хүүхдийн тань аль сургуульд хамран сурах мэдээлэл нь гарч ирнэ.

Хаягийн шилжилт хөдөлгөөнийг 2023 оны 08 дугаар сарын 24-ний 17:00 цагаас өмнө хийлгэх шаардлагатай. Түүнчлэн түр оршин суугчид мөн энэ хугацаанд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж оршин суугаа хаягаа заавал шинэчлүүлнэ.

Мөн дараах тохиолдолд хамран сургах тойргийнхоо төрийн өмчийн ЕБС дээр өөрийн болон хүүхдийн бичиг баримттай биеэр очиж бүртгүүлэх юм. Тухайлбал,

  • Гадаадын иргэн
  • Асран хамгаалагч
  • Итгэмжлэгдсэн төлөөлөгч
  • Цахимаар бүртгүүлэх боломжгүй
  • 2017 оны 01 дүгээр сараас өмнө төрсөн, өмнөх жилүүдэд сургуульд элсэн суралцаагүй зэрэг болно.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 74,754 хүүхэд нэгдүгээр ангид элсэх бөгөөд 08 дугаар сарын 21-ний байдлаар 21,859 нь цахимаар хүсэлтээ илгээгээд байна. Тэгвэл 2022 онд E-Mongolia платформоор 28,582 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах бүртгэлээ хийлгэжээ.

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …