Тэргэнцэртэй иргэн Д.Батхуяг Дорнод аймгаас Улаанбаатар хот хүртэл 660 км замыг туулна

Дорнод аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж шийдвэрлүүлэх, эрхийг нь бодит болгоё” уриан дор  Дорнод аймгаас Улаанбаатар хотыг зорьж явна.

“Одоо үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралын асуудлыг шийдвэрлэж байна хэмээн ярьдаг ч бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа нь цөөхөн. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлүүлэх, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх нь”  түүний  гол зорилго гэлээ.

Тэрээр наймдугаар сарын 10-наас 9-р сарын 10-ныг хүртэлх хугацаанд 660 км замыг туулахаар тооцоолсон бөгөөд ийнхүү 9 дэх хоногтоо Хэнтий аймагт ирлээ.

Түүнийг Хэнтий аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, ХХҮГ хүлээн авсан юм.

 

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …