Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Мэдээллийн технологийн ажил, үйлчилгээг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.

“Үндэсний программ хангамжийн их дэлгүүр” /Mindgolia/ системд бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулах шалгуур үзүүлэлтийг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад, тус системээс худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны цахим системтэй уялдуулахыг Сангийн сайдад тус тус үүрэг болголоо.

 

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …