С.Бямбацогт:Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км авто зам “ТАМЫН ТАВЬ” гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнгөрсөн долоодугаар сард Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах үеэрээ тухайн замтай холбоотой асуудалд хариуцлагагүй хандсан шат шатны хариуцан ажилласан байгууллага, аж ахуй нэгжид хариуцлага тооцохоо мэдэгдсэн.
Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд C.Бямбацогт замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан хүмүүсийг шалгуулах хүсэлтээ Цагдаагийн байгууллагад өгчээ.


Зам, тээврийн хөгжлийн сайд C.Бямбацогт “2013-2014 онд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн Өндөрхаан Чойбалсан чиглэлийн 50 км хатуу хучилттай авто зам “ТАМЫН ТАВЬ” гэх нэршилтэй болтлоо чанаргүй хийгдсэн. Хачирхалтай нь улсын комисс ч хүлээж аваагүй уг замыг барьсан гүйцэтгэгч санхүүжилтээ бүрэн авсан байдаг.

Иргэдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой аюул занал учруулж буй уг замын гүйцэтгэгч компани, тендер шалгаруулах ажлыг зохион байгуулсан болон хяналт тавих үүргээ биелүүлээгүй бүх этгээдийг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа.

Мөн цаашид зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулж, хяналт шалгалтын дүнг олон нийтэд мэдээлж байх болно” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …