“Охидын подкаст” төслөөс “55 сурагчид тусалъя” хандивын аяныг эхлүүллээ

2023-2024 оны хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 7-хон хоног үлдээд байна.
Girl’s podcast“ төслөөс санаачлан амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх зорилгоор “55 сурагчид тусалъя” хандивын аяныг наймдугаар сарын 24-ны өдрөөс эхлүүлээд байна.
“55 сурагчид тусалъя” хандивын аянд нэгдэх хүсэлтэй хүн бүр хичээлийн хэрэгсэл, цүнх, дүрэмт хувцас зэргийг хандивлаж болохоос гадна бэлэн мөнгөөр хандив өгөх боломжтой.
Бэлэн мөнгөөр хандив өгсөн тохиолдолд хандиваар цугларсан мөнгийг нэгтгэн, хичээлийн хэрэгсэл, цүнх авахад зарцуулах юм.
“55 сурагчид тусалъя” хандивын аян наймдугаар сарын 29-ны дуустал үргэлжилнэ.

 

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …