Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана.
Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:
- Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/
- Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/
- Олимпын гудамж /Шангри Ла худалдааны төвөөс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/
- Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/
- Наадамчдын гудамж /Яармагийн зам/
Иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.