Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Тайширын усан цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа.

Тайширын УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим аж ахуйн нэгж, байгууллагыг цахилгаанаар хангаж байна.

Мөн уламжлалт буюу дизель станцтай харьцуулахад нэг кВт цаг тутамд 700-750 төгрөгийн хэмнэлт хийж улсын төсөвт 175-200 тэрбум төгрөгийн боломж үүсгэн, эдийн засгийн хувьд анх байгуулсан өртгөө бүрэн нөхөж, дахин хоёр УЦС барих хэмжээний хэмнэлт бий болгожээ.

 

 

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …